Ямар ч програм хэрэглэхгүйгээр USB Flash Disk-ээ Нууц үг/Password-р хамгаалах
Bit-Locker, BitLocker, Bit Locker, USB, Flash, Disk, Lock, Password, Түгжих, Нууц үг, Пассворд, Флаш

Windows үйлдлийн системд сууж ирдэг BitLocker-г ашиглан Flash-аа хэрхэн түгжиж, нууц үгээр хамгаалах талаар зурагт зааврыг хүргэж байна аа...
Уг нийтлэлд мөн хэрхэн буцааж арилгах талаар ч товч дурдах болно оо.
ЖИЧ: Зөвхөн флаш гэлтгүй HDD (хатуу диск), partition-уудыг ч түгжих боломжтой. Нууц үгээр түгжихээс гадна мэдээллийг нууцлах боломжыг хэрэглэгчид олгоно.
1. Бэлдэх (A)
Флашаа сонгож/идэвхижүүлж байгаад хулганы баруун (mouse2) товчыг дараад гарч ирэх цэснээс Turn on BitLocker-г сонгоно

1. Бэлдэх (Б)
Control Panel-руу ороод, System & Security хэсэг дэх BitLocker Drive Encryption гэсэн дэд хэсэгрүү хандана уу...



Гарч ирсэн талбарт компьютерт холбогдсон дотоод болон гадаад бүх санах ойн төхөөрөмжүүд харагдах ба, дээрх жишээнд өөрийн 2 partition (C:\ болон D:\) ба 1 flash харагдаж байна. Бид энэхүү flash-г, түүн доторх мэдээллийг нууц үгээр хамгаалах болно. Үүний тулд та тухайн түгжих төхөөрөмжид харгалзах Turn on BitLocker-г дарах хэрэгтэй.
2. Нууц үгээ оруулах
Түгжихийн тулд Use a password to unlock the device сонголтыг чагтлана. Тэгээд эхний талбарт түгжих нууц үгээ оруулаад удаах талбарт тухайн оруулсан нууц үгээ давтан оруулна.

3. Нэмэлт сонголтууд
Нууц үгээ мартаж болзошгүй учир үүнийгээ нөөцөлж, хадгалах сонголт гарч ирнэ. Доорх 3-н сонголтын 1-г заавал сонгож байж цааш үргэлжлүүлэх боломжтой болно. Үүнд:
- Save to your Microsoft account - Windows Live (MSN болон Hotmail) бүртгэлрүүгээ онлайнд хадгалах
- Save to a file - Файл хэлбэрээр компьютер дээрээ хадгалах
- Print the recovery key - Хэвлээд халаасандаа, эсвэл түрийвчиндээ хадгалах

4. Нууцлалын зэрэглэл
Дискийг өмнө нь ашиглаж байсан эсэхээс хамаарч дараах 2 сонголтын 1-г хийнэ. Хэрэв өмнө нь ашиглаж байгаагүй цоо шинэхэн диск бол эхний сонголтыг сонгоно уу, харин шинэ биш, өмнө хэрэглэж байсан бол 2дах сонголтыг сонгоно.
Эхний сонголт нь мэдээж хамаагүй бага хугацаанд хурдан дуусах бол удаах сонголт нь таны систем болон уг дискний чадлаас хамаарч тодорхой хугацааг шаардана.

5. Бэлэн үү?
Хэрэв та өмнөх алхмуудыг найдвартай, алдаагүй гүйцэтгэсэн гэдэгтээ итгэлтэй байвал эхэлцгээе! Үгүй бол одоо лтэдгээрийгээ нягтлан шалгаж засаарай.

6. Эхэллээ!
Дуустал нь түр хүлээнэ үү... Бас флашаа салгаж болохгүйг анхаараарай!

7. Ингээд л боллоо доо!
За ингээд flash диск маань нууц үгээр хамгаалагдаж, мэдээллүүд нь нууцлагдах нь энэ дээ...

8. Шалгацгаая!
За хамгаалагдсан flash-г компьютерт залгангуут ийм сануулга гарч ирж байна.
Бас 3-р алхам дээр сонгоод үүссэн файлыг бас зургаас харж болно. Энэ файлд мэдээж таны нууц үг шууд байж байхгүй, гэхдээ л нуу үгээ мартсан тохиолдолд сэргээхэд хэрэглэх учираас ил хадгалахгүй байхыг зөвлөх байна.

9. Харахад л тодорхой
Диск маань ингэж харагдах нь байна, түгжээтэй бөгөөд хэр эзэлхүүнтэй, хэр их мэдээлэл хуулсан зэрэг нь харагдахгүй байна.

10. Хамгаалалт
Нэвтрэх гэж оролдох үед ийнхүү нууц үгийг асууж байна, түүнчлэн "энэ компьютер дээр дахиж нууц үг асуухгүй байх" сонголт ч байна.

11. Амжилттай!
За бид ингээд дискээ нээчихлээ... Одоо онгйолгосон цоожны зурагтай, дэлгэрэнгүй мэдээлэл харагдаж байна.

12. Үүрдийн хамгаалалт
Таныг энэ хамгаалалтаа арилгах хүртэл энэ хамгаалалт үгүй болохгүй, салгаад дахиад залгаад үзэцгээе! (Мэдээж бид "энэ компьютер дээр дахиж нууц үг асуухгүй байх" сонголтыг сонгоогүй, тэгэхээр нууц үг асуух ёстой.)


13. Нээх гээд үзэцгээе!
Нууц үг хийж нэвтрэлгүйгээр шууд Open хийгээд орох гээд үзье.


14. Бусад
Одоо энэ хамгаалалтаа цуцлацгаая, дахиж нууц үгээр нэвтрэх шаардлагагүй болсон тохиолдолд Control panel - System & Security - BitLocker Drive Encryption гэсэн нөгөөх замаараа эргэн хандаж харгалзах төхөөрөмжийн тохиргооны цэснүүдээс сонгоно. Үүнд:
- Back up your Recovery key - Нууц үгээ мартсан тохиолдолд сэргээх нөөц үүсгэн хадгалах
- Change password - Нууц үгээ өөрчлөх
- Remove password - Нууц үгээ арилгах /арилгахын тулд өөр хамгаалалтын арга буюу smart card нэмсэн байх хэрэгтэй/
- Add smart card - энэ талаар сайн мэдэхгүй байгаа тул энэ удаад дэлгэрэнгүй тайлбайрлахгүй алгаслаа :p
- Turn on auto-unlock - Автоматаар түгжих, төхөөрөмжийг ашиглахгүй удаан орхисон тохиолдолд дахин нэвтрэх оролдлого хийх үед нууц үг асууна
- Turn off BitLocker - Хамгаалалтыг бүрэн хална

15. Зогсооцгооё!
Turn off хийсний дараа нууц үг ч арилж, нууцлал ч зогсож байна, энэ хооронд flash дискээ салгаж болохгүйг анхаараарай!

16. Ингээд л боллоо доо!
За ийнхүү бид хувийн мэдээллээ, флаш болон бусад санах ойн төхөөрөмжид нууцлалтайгаар хамгаалан хадгалах талаар суралцлаа.

Хичээлийг: +NY-ShaDoW

Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол доорх товчнууд дээр дарж биднийг дэмжээрэй...!
Баярлалаа...!
Баярлалаа...!

Join the conversation